2021-02-22 15:241min00

Венесуэлийн Ерөнхийлөгч эргээд автобусны жолоочоороо ажиллахыг мөрөөддөг

63df9a3b49ce7536ce77615f3d36b01a

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тээврийн салбарын ажилтнуудтай уулзалт хийх үеэрээ дахиад хотын автобусны жолоочоороо ажиллахыг мөрөөддөг гэжээ. Түүний улс төрийн үйл ажиллагаа тээврийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс эхэлсэн бөгөөд улс төрөөс буусныхаа дараа дахиад жолооны хүрдний ард суухад бэлэн хэмээсэн байна.

“Нэг л өдөр би Ерөнхийлөгчийн ажлаа орхиод, деподоо толгой дээгүүр очиж, дүрэмт хувцсаа өмсөөд автобусандаа сууж, хотын гудамжаар явж, Венесуэлийнхээ ард түмэнд ажилчны хувиар үйлчилнэ гэж боддог”  хэмээн Мадуро өчжээ.

Николас Мадуро нас дээр гарсныхаа дараа дунд боловсрол эзэмшсэн аж. Учир нь тэрбээр залуудаа ажил хаялт зохион байгуулсан хэргээр сургуулиасаа хөөгдөж байжээ. Өсвөр наснаасаа автобсны жолооч болсон тэрбээр Каракасын метроны ажилчдын ҮЭ-ийн гишүүн байсан аж. Харин 2013 оны дөрөвдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч болжээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй