ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн эсрэг вакцин хэдэн сарын дархлаа тухайн хүнд тогтох нь тодорхойгүй байгаа талаар хэллээ.

Тэрбээр “Хоёр тун вакцин хийлгэж бүрэн тун авсны дараа хэдэн сарын дархлаа тухайн хүний биед дархлаа тогтох талаар тодорхой хугацаа гараагүй байгаа. Хэдэн сарын дархлаа тогтох талаар эрдэмтэд судалж байгаа. Эхний ээлжид вакцин тариад ажиглана, үүний дараа дархлааны төвшин ямар байна гэдгийг судлаад явна. Ерөнхийдөө вакцин хийлгэснээр хүний биед 95 хувийн дархлаа тогтоно. Коронавирусийн эсрэг вакцины үр дүнг харах эхний жил учраас дархлааны эцсийн хугацааг тогтоогоогүй байна” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн