Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2020 оны эцэст 1,3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51,5 /4 хувь/ тэрбум төгрөгөөр өсчээ.
Энэхүү өсөлтөд компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 40,5 /75.4 хувь/ тэрбум төгрөг, утасгүй холбооны үйлчилгээнээс олсон орлого 25,2 /3,4 хувь/ тэрбум төгрөг, шуудангийн үйл ажиллагаанаас олсон орлого 3,7 /16,1 хувь/ тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин 2020 оны 4 дүгээр улирлын мэдээгээр тус салбарын нийт орлого өмнөх улирлаас 14,6 /4,1 хувь/ тэрбум төгрөгөөр буурч, 338,3 тэрбум төгрөг болсон байна. Мөн суурин утасны цэгийн тоо 2020 оны 4 дүгээр улиралд 315,5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17,6 /5,3 хувь/ мянган цэгээр буурсан байна. Энэхүү бууралтад Улаанбаатар хотын суурин утасны цэг 16,4 /5,9 хувь/ мянгаар буурсан нь нөлөөлсөн байна.
Кабелийн телевиз хэрэглэгчид 2020 оны 4 дүгээр улиралд 917,5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7,7 /0,8 хувь/ мянган хэрэглэгчээр буурчээ.
Үндэсний статистикийн хороо