Ирэх гуравдугаар сард дараах тусгай үүргийн нислэгүүдийг хийхээр төлөвлөж байна. Энэ сард Казахстаны Алматы руу нэмэлт нислэг хийхээр болжээ.
Мөн тусгаарлалтын 14 хоногийг багасгаж, 10 хоног болголоо. Гадаадаас ирэх иргэд эх орондоо ирсний дараа тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд PCR шинжилгээ өгөх аж. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. Үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана.
Ирэх 3,4 дүгээр сард нийт 22 нислэг үйлдэж, 3610 иргэдээ татан авах боломжтой болж байгаа юм.
Б.Эрдэнэ