Энэтхэг улсын Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун вакциныг өнөө өглөө Улаанбаатарт тээвэрлэн авчирлаа.
Энэхүү вакцин нь Оксфордын АстраЗенека вакцин ба нийт 75 мянган хүнийг вакцинжуулах юм. Ингэхдээ маргаашнаас эхлэх эхний ээлжид халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг хамруулна.
“Serum Institute” үйлдвэрт үйлдвэрлэсэн тус вакцин нь ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа Ковакс хөтөлбөртэй хамааралгүй бөгөөд Энэтхэгийг Засгийн газраас Монголд Улсад бэлэглэсэн байна.
Л.Баяр