Өчигдөр буюу хоёрдугаар сарын 18-наас эхлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ. Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг хоёрдугаар сарын 8-ны өдрөөс иргэдийн www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн аж. Улсын хэмжээнд нийт 177 мянган иргэн тус тэтгэмжийг авдаг бөгөөд гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд улиралд нэг удаа 240 000 төгрөг тус тус олгож буй юм.
Б.Эрдэнэ