Эдийн засагч, Дефакто Д.Жаргалсайхан Clubhouse аппликэйшнд Defacto Club-ийг нээсэн юм. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, вакцинжуулалтын талаар ярилцаж тодорхой мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварт өвчний тархалтыг зогсоох, устгах арга нь вакцинжуулалт гэдгийг яриандаа тодотгосон.
Тэрбээр “Вакцин сайн дурынх байдаг. Хийлгэхгүй гэвэл хэрхэх талаар тодруулахад хуульд заасны дагуу иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол бичгээр баталгаажуулж авах юм. Харин эрүүл мэндийн салбар гэх мэт зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн хувьд хуульд зааснаар заавал вакцинжуулалтад хамрагдах ёстой.
Мөн вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн, хоёр тунгаа авсан хүнд гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа юм байна.
Олон улсад ч мөн адил ДЭМБ-ийн вакцинжуулалтын дэвтрийг үндэслэн хил дамнан зорчих боломж олгох талаар жишээг тэрбээр яриандаа дурдсан.
Л.Баяр