Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн энэ өдрүүдэд онлайн горимоор хэвийн явагдаж байна.
Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, 20.5 сая ширхэг үнэт цаасыг нийт 7,374,142,204.75 төгрөгөөр арилжив.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 74 компанийн 19.3 сая ширхэг хувьцааг 4,303,203,930.39 төгрөгөөр арилжсан байна.
Багцын арилжаагаар: Өнгөрсөн 7 хоногт 985,164 ширхэг компанийн багцыг нийт 3,044,827,075 төгрөгөөр арилжаалжээ.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 60 ширхэг компанийн бондыг нийт 6 сая төгрөгөөр арилжив.
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 185,432 ширхэг нэгж эрхийг нийт 20,091,199.36 төгрөгөөр арилжаалсан байна.
2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,098,394,918,558 төгрөг болсон бол ТОП-20 индекс 23,128.04 нэгж болж өмнөх 7 хоногоос 4.19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монголын хөрөнгийн бирж