Өнгөрсөн сарын 28, 29-ний өдрүүдэд тус аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан. Тэгвэл эдгээр иргэдийг дахин давтан шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Нийт 726 иргэн байгаа бөгөөд шинжилгээ авах ажил 49 хувьтай үргэлжилж байна.
Давтан шинжилгээнд хамрагдсан иргэдээс Мөнххаан суманд дөрөв, Түвшинширээ суманд нэг эерэг тохиолдол бүртгэгджээ. Улмаар тухайн иргэдийн PCR шинжилгээг Дорнод аймаг дахь лаборатори руу илгээхэд Мөнххаан сумын дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Харин Түвшинширээ сумын нэг иргэний хариу хараахан гараагүй байгаа гэнэ.
Шинжилгээг Баруун-Урт суманд ес, бусад суманд 24 гээд нийт 33 явуулын цэгээр дамжуулан авч байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.