“Стресс гэдэг нь сэтгэлд таагүй байгаа аюулыг мэдрэх тэр мөчид таны бие махбодийн өгч буй хэвийн хариу үйлдэл юм”. Стресс илэрч буй нөлөөллөөрөө эерэг сөрөг гэж хоёр янз. Ихэвчлэн хүн бүр стрессийг сөрөг буюу дистресс ямар нэг байдлаар түгшүүр тав тухгүй дарамт зовинолтой байгаагаар олж харж ойлгож байдаг. Иймээс таньд стресс тайлах энгийн бөгөөд хялбар долоон аргыг хүргэж байна.
1. Орчноо солих
2-3 минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь, өөрийн харах дуртай нэг зургаа ширээн дээрээ тавиад түүнийгээ тогтуун харж болно. Хэрвээ гадаа болон дотор халуун байгаа бол хүйтэн усаар хүзүү болон чихээ арчиж болно. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхит цэгүүд байдаг. Сэрүүн орчин стрессийг хурдан тайлдаг байна. Учир нь сэрүүн агаар серотонин нэртэй тайвшруулах үүрэгтэй гормоныг ялгаруулдаг.
2. Нэгэн хэмийн хөдөлгөөн
Түгшиж сэтгэл нь тавгүйтсэн хүн хөлөө хөдөлгөх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бөмбөрдөх зэргийг аяндаа хийж эхэлдэг. Сонирхолтой нь ийм нэг хэмнэлтэй хөдөлгөөн нь тайвшируулах нөлөөтэй байдаг. Үр дүн нь шууд мэдрэгдэх болно.
3. Явган алхах
Сэтгэл санаа тавгүйтсэн, стресст орсон үед гадаа явган явах нь хэцүү байдлаас гарах маш сайн арга болдог. Гол нь яаралгүйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах үед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагүй бодлоосоо салж эхэлдэг.
4. Чихний иллэг
Чихний дэлбээг нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Зөөлөн, өөрт тааламжтай байхуйц хурд, даралтаар иллэг хийнэ. Нэг удаад 3-5 минут, өдөрт хэдэн ч удаа хийж болно. Энэхүү иллэг нь бие махбодийг суллан тайвшируулах сайн нөлөөтэй. Гэхдээ ойрхон давтамжтай байнга хийвэл хэт тайвширч, нойрмоглож магадгүйг санахад илүүдэхгүй.
5. Хурууны мэдрэлийг цочроох
Стресст орсон үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хурууны өндгөөр будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь энэ үед будаа нь хуруу болон гарын мэдрэлийн төгсгөлийг сэргээж өгдөг. Хятадууд төмөр бөмбөлөг алган дээрээ өнхрүүлж явдаг нь ийм учиртай байна.
6.Зөв амьсгалах
Стресст орох үед амьсгалын хэмнэл алдагдаж, улмаар хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Иймээс тун энгийн дараах дасгалыг хийгээд сурахад илүүдэхгүй. Нуруу цэх, бие сул, сандлынхаа түшлэгийг налж болно. Нүдээ аниад гүнзгий амьсгаа аваад аажуухан гаргана. Амьсгалаа авч байхдаа өөрийгөө маш их эрч хүчээр цэнэглэгдэж байна гэж төсөөлөөд гаргаж байхдаа бүрэн тайвширч байна гэж бодох хэрэгтэй. Үүнийг 10 удаа давтахад хангалттай.
7. Эцэст нь хэлэхэд инээмсэглэ
Нэг минут үнэн сэтгэлээсээ инээх нь алдагдсан энергийг нөхөх тал дээр 45 минутын гимнастиктай адил нөлөөтэй гэж эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс таниас мөнгө, цаг хугацаа шаардахгүй энгийн бөгөөд үр дүнтэй инээмсэглэх аргыг заавал хэрэглээрэй.
Updown.mn