Өнөөдөр нийслэлийн зургаан дүүргийн 67 хорооны иргэдээс PCR шинжилгээг суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр авна.
Улсын онцгой комиссоос өгсөн мэдээллээр
- Баянгол дүүрэг 7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22-р хороо
- Баянзүрх дүүрэг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20-р хороо
- Чингэлтэй дүүрэг 17-р хороо,
- Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13-р хороо
- Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 18, 19, 28, 30-р хороо
- Хан-Уул дүүргийн 2, 3, 6, 7, 11, 12, 13, 14-р хорооны иргэд нэг өрх нэг шинжилгээнд 18 наснаас дээш нэг хүнээ шинжилгээнд хамруулах юм.
Дээрх дүүрэг, хорооны иргэд өнөөдөр 10-15:00 цагийн хооронд шинжилгээг өгөх бөгөөд тухайн дүүрэг хорооноос шинжилгээг очиж өгөх эсвэл гэрээс авах талаар мэдээллийг өгч ажиллана гэв.
Хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа өрхүүдээс шинжилгээ авах юм.
Л.Баяр