2021-02-13 11:441min00

Сүүлийн 24 цагт батлагдсан 46 тохиолдлын хоёр нь нэг өрх-нэг шинжилгээгээр илэрлээ

covid2

Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээгээр сүүлийн 24 цагт 46 тохиолдол илэрчээ.

Засгийн газрын Олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Нэг хаалга-нэг шинжилгээ аян”-ы хүрээнд энэ сарын 11, 12-нд нийт 91 мянган хүнээс PCR шинжилгээ авахад нийт 4 тохоилдол \өчигдөр 2, өнөөдөр 2\ илэрлээ. ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байсан иргэдээс \хавьталгүй\ өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн.

Хоёр өдрийн 86 тохиолдлын дөрөв нь массын дундаас илэрсэн тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, массын дунд халдвар харьцангуй нам жим байдалтай байна” гэв.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй