АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн тэргүүний ажлаа хүлээн авснаас хойш анх удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ.
Нийтлэгдсэн мэдэгдэлд зааснаар, Америкийн төрийн тэргүүн хамгийн түрүүнд Хятадын дарга болон Хятадын ард түмэн Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Ингээд Байден Америкийн ард түмнийхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, хэв маягийг хамгаалах нь нэн чухал гээд, Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлтэй байдлыг хэвээр үлдээх сонирхолтойгоо илэрхийлжээ.
Түүнчлэн тэрбээр Хонконг, Шинжаан-Уйгурын өөртөө засах бүс, түүнчлэн Тайваньд гарч буй дарангуйлалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд, COVID-19 цар тахалтай тэмцэх, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхий нийтийн аюулгүй байдал,түүнчлэн зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлэх зэрэг дэлхийн нийтийн асуудлыг хэлэлцжээ.
Харин Хятадын төв телевизийн мэдээллээс харахад Ши Жиньпин хоёр улсын зөрчилдөөн дэлхий нийтэд аюул учруулна гэдгийг анхааруулсан байна. Хонконг, Шинжаан-Уйгур, Тайванийн асуудлаар АНУ болгоомжтой байхгүй бол энэ нь Хятадын дотоод асуудал гэж Хятадын дарга хэлсэн гэнэ.
Эцэст нь Ши Жиньпин Бээжин, Вашингтоныг Ази-Номхон далайн бүсэд энх тайван, тогтвортой байдлыг дэмжих ёстой гэдэгт итгэлтэй байгаага мэдэгджээ.