Сүүлийн 24 цагт 21387 шинжилгээ хийж шинээр 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 29 нь хавьтал судлалаар, 4 тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна.
Энэ талаар өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хэлэхдээ “Коронавирусийн илэрсэн тохиолдлууд болон хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах үйл ажиллагаанд манай хамт олон маш их ачаалалтай ажиллаж байна. Тиймээс бид сүүлийн дуудлагуудад хоцорч очсон тохиолдол гарсан. Улаанбаатар хотод өнөөдөр бүртгэгдсэн 33 тохиолдлын дөрөв нь нэг сургуулиас голомтлон бүртгэгдсэн, Үлдсэн 29 нь хавьтал судлалаар өмнөх голомтуудад илэрсэн юм” гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,207 болсноос дотоодын халдварын тоо 1696 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 568 хүн эмчлэгдэж байна.
Л.Баяр