2021-02-10 09:531min00

Өнгөрсөн сард 19 бүтээлд патент олгосон нь 2020 оны мөн үеэс 40 хувиар буурчээ

unnamed

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 25 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар буурчээ.

Тодруулбал, өнгөрсөн сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 19 бүтээлд патент олгосны ес нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент долоогоор буюу 43.8 хувиар, бүтээгдэхүүний загварын патент долоогоор буюу 41.2 хувиар тус тус буурсан байна.

Харин өмнөх сараас шинэ бүтээлийн патент 28.6 хувиар, бүтээгдэхүүний загварын патент 25 хувиар тус тус нэмэгдсэн байна. 

Эх сурвалж : ҮСХ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй