Токиогийн олимпийн эрх олгох тивүүдийн тэмцээний хуваарь гарлаа

2021-02-09 16:531min0
22WRESTLEweb2-jumbo

Токиогийн олимпийн эрх олгох тивүүдийн тэмцээн, мөн тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2021 оны эцсийн байдлаар зарлалаа.

Ази тивийн бөхчүүд ирэх дөрөвдүгээр сарын 9-11-ны өдрүүдэд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн 12-17-нд тивийн аваргад хүч үзэх юм. Тус хоёр тэмцээн Казахстаны Алматы хотод болох юм.

Тэмцээний хуваарь:

  1. III.18-21 – Европ тивийн олимпийн эрх олгох тэмцээн /Унгар, Будапешт/

2. IV.2-4 – Африк тивийн олимпийн эрх олгох тэмцээн /Марокко, Эль-Жадида/

3. IV.9-11 – Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээн /Казахстан, Алматы/

4. IV.12-17 – Азиин аварга шалгаруулах тэмцээн /Казахстан, Алматы/

5. IV.19-25 – Европын аварга шалгаруулах тэмцээн /Польш, Варшав/

6. V.6-9 – Дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн /Болгар, Софи/

7. V.27-30 – Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн /Бразил, Рио-де-Жанейро/

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй