Хэт ачааллаас болж ядарсан биеийн алжаал нь зөв хооллож, унтаж амрахад тайлагддаг бол стресс буюу мэдрэлийн ядаргаа нь хэдэн долоо хоног, сар, жилээр ч үргэлжилж болно. Эрч хүч буурах, дуртай зүйлдээ дургүй болох, эцэж тамирдах, анхаарал сарних, мартах, нойргүйдэх, тайван унтаж чадахаа болих, сэтгэл тавгүйтэх, шаналах, толгой өвдөх зэрэг нь мэдрэлийн ядаргааны үндсэн шинж юм.
Хүн стресст байнга өртсөнөөр мэдрэлийн архаг ядаргаа, невроз, зүрхний эмгэг, цусны даралт ихсэх, ходоодны шарх, элэг цөсний архаг эмгэг зэрэг өвчинд өртөмтгий болдог. Харин сэтгэлийн хөдөлгөөнөө хүчтэй илэрхийлдэг хүмүүс стрессээс түргэн гарч чаддаг гэж сэтгэл зүйчид үзэж байна.
Энэ нь тухайн хүний эзэмшсэн мэргэжлээс ихээхэн хамааралтай. Багш, сэтгүүлч, эмч, сувилагч гэх мэт өдөр тутам хүмүүстэй байнгын харилцаанд ордог хүмүүс стрессээс амархан гарч чаддаг бол, зохиолч, зураачид буюу харилцан ярианд тэр бүр ороод байдаггүй хүмүүсийн хувьд стресст орохгүй байх нь чухал. Тиймээс та одоо байгаа байдлаараа бахархаж, амьдралаас гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлсийг олж харахыг хичээдэг байх хэрэгтэй.
Updown.mn