Маргааш Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 160 иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх энэ сард таван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Улмаар маргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна. УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авах буюу маргааш хийх нь нислэг нь энэ сард төлөвлөөд буй хоёр дахь удаагийн нислэг юм.
2021 оны хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
2021 оны хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, нийт 840 орчим иргэнээ татан авна.
Б.Эрдэнэ