Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа хорлосон хэрэг өнөөдөр гарсан.
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Цогцсыг задлан шинжилгээнд хүргэсэн. Тухайн амь хохирогчийн биеэс 1987 онд төрсөн Э гэдэг хүний бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ бичиг баримт тухайн иргэнийх мөн эсэхийг тодруулж шалгана.
Тухайн үйл явдал болсон 13:32 цагт Сүхбаатарын талбайд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч гүйж очсон. Харамсалтай нь гал хурдан дэгдсэн. Галыг унтраах гэж очсон цагдаагийн алба хаагч түлэгдэн, эмнэлгийн тусламж авсан.
Энэ хэргийн учир шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна.
Амь хохирогчийгн хэн болох, ямар учир шалтгаанаар ийм үйлдэл хийх болов гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны дүнд тодорхой болно. Хэдхэн цагийн өмнө энэ асуудал гарсан. Цагдаагийн байгууллагаас бүх камерын бичлэгийн браимтжуулж авсан.
Тухайн үйл явдал болоход цагдаагийн алба хаагчдад тусалсан иргэд бий. Зоригтой залуучууд цагдаагийн алба хаагчтай хамт галыг унтраах гэсэн боловч харамсалтай нь үйл явдал маш хурдан болж, тухайн иргэн амь насаа алдлаа” гэв.