Аймгийн Гэрэл зурагчдын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баянхонгор аймгийн УАЗ клубийн залуучууд, Жинст сумын ЗДТГ, байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүд энэ сарын 6-ны өдөр Өлзийт, Жинст сумын зэрлэг амьтан бүхий газруудад биотехникийн арга хэмжээ авлаа.
Өвөлжилт хүндэрсэн энэ үед зэрлэг амьтад идэх өвс тэжээлгүй болж, өлдөж үхэхэд хүрээд буйг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс нэн шаардлагатай газрууд руу холбогдох албаныхан анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Уриалгад эх орны дөрвөн өнцөг, найман зовхист ажиллаж, амьдарч байгаа Хонгор нутгийн уугуул, суугуул иргэд, Хонгор нутгийн байгалийн гайхамшигт газруудаар аялал зохион байгуулдаг аж ахуй нэгж, аялагч нар нэгдэн оролцжээ.
Баянхонгор аймаг : МОНЦАМЭ