Цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд аймгийн Онцгой комиссын шуурхай штабын дөрөвдүгээр хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд:
- XVII жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баяр, амралтын өдрүүдийг зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийтийн газраар зорчихгүй байх
- Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 00.00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд аймаг сумын орох, гарах, доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах
- Сар шинийн баяр эхэлж байгаатай холбогдуулан хүнсний чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг чангатгах
- Онцгой комиссын шийдвэрийн дагуу хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах,, хяналтын цэгээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдод тавих хяналтыг чангатгах, бүртгэлийг хөтлөх
- Сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ мэдээлэл хүргэх зэрэг холбогдох чиг үүргийг сумдын Засаг дарга нар, мэргэжлийн анги, албадын дарга нарт үүрэг болголоо.
Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар