ДЭМБ коронавирусийн халдварын вакцин, үргүйдэл хоёр харилцан хамааралтай гэх цуу яриаг үгүйсгэлээ. ДЭМБ-ын Дархлаажуулалт, вакцины газрын захирал Кейт О`Брайен ДЭМБ-ын албан ёсны Твиттерээр дамжуулан өчигдөр мэдэгдэхдээ, “Бидний тариулж байгаа вакцинууд үргүйдэл үүсгэдэггүй.
Энэ бол олон янзын вакциныг тойрсон цуу яриа. Энэ цуу яриа бодит үнэнд нийцэхгүй” гэжээ. Үүнээс гадна тэрбээр үргүйдэлд хүргэх нэг ч вакцин байхгүй гэсэн байна.
О’Брайен түүнчлэн COVID-19-ийн вакцинууд хүний ДНХ-г өөрчилж, түүнд агуулагддаг химийн бодисууд нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн таамаглалыг үгүйсгэжээ. “Бидэнд байгаа вакцинууд аюулгүй” хэмээн О`Брайен мэдэгдээд ихэнх вакцинуудад протеин буюу нянгийн багахан хэсгийг нэмсэн байдаг гэжээ.