Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагналыг гардуулж байна.
Ингээд Монгол телевизийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор өнөөдөр шагнууллаа.
Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж, МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн. Өдгөө Монгол телевизийн дэд захирлаар ажиллаж байна.
Л.Баяр