2021-02-08 12:481min00

Johnson & Johnson вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ гаргалаа

download

Америкийн Johnson & Johnson корпораци АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газарт COVID-19-ийн вакцинаа дэмжүүлэхээр хүсэлтээ гаргажээ.

“COVID-19-ийн эсрэг нэг удаагийн туршилтын вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл хүснэ гэдэг дэлхий даяар хүмүүсийн өвчний зовлонг бууруулж, цар тахлыг багасгах чухал алхам юм” гэж тус корпорацийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Johnson & Johnson нь дэмжигдсэн даруйд вакцинжуулалтаа эхлэхэд бэлэн байгаагаа зарласан аж. Түүнчлэн тус компаниас Европын холбооны нутаг дэвсгэрт энэ бэлдмэлээ хэрэглүүлэх санал гаргасан гэнэ. АНУ-д одоогийн байдлаар Pfizer/BioNTech, Moderna  гэсэн хоёр вакцин хэрэглэхийг зөвшөөрч буй юм.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news