2021-02-05 15:371min00

Сар шинийн баярын хөл хорионы үеэр бөхийн барилдаан зохион байгуулахгүй

buh

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр үзэгчгүйгээр улс, аймгийн цолтой 128 бөх барилдуулах шийдвэрийг гаргасан ч цар тахлын нөхцөл байдал хийгээд хөл хорио тогтоохтой холбоотойгоор энэ шийдвэрийг УОК-оос цуцалсан. Харин үүний дараа Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр Говь-Алтай аймагт зохион байгуулах саналаа хүргүүлсэн юм.

Тэгвэл Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын С.Амарсайхан сар шинийн барилдааныг  зохион байгуулах боломжгүй гэдгийг хэллээ.

Тэрбээр “Бид сар шинийн уламжлалаа хадгалах ёстой. Гэхдээ энэ цаг үед бүх нийтийн хөл хорио тогтоосон байхад нэг хэсэг нь гэртээ байхад нөгөө хэсэг нь үйл ажиллагаа явуулах ялгаа гаргахгүй. Эрсдэл үүсгэхгүй. Манай бөхийн холбоо ойлгож байгаа байх. Цахимаар зохион байгуулах ямар боломж байгааг харсан ч цаг хугацаа шаардлагатай. Заавал бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй. Дараа нь зохиож болно шүү дээ” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй