2020 оны гуравдугаар улирлын Төлбөрийн системийн тоон үзүүлэлтээс харвал тайлант хугацаанд нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна.
Энэ нь 2019 оны III улиралтай харьцуулахад гүйлгээний тоо 48.2 хувиар, дүн нь 15.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Картын төрлөөр:
- ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг
- Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг
- ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг
- Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг.
Төхөөрөмжийн төрлөөр:
- ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг
- ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг
- Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийгджээ.
Бэлэн бус гүйлгээ ихсэж буй энэ үед АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхжүүлж, гүйлгээгээ тухай бүрд нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Монголбанк