Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас тус аймагт хууль бусаар ажиллаж амьдарч байсан Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулсан байна.
Түүний найз 41 настай нутаг нэгтэн Б нь жолооны шалгалт хоёр удаа өгөөд тэнцээгүй ба гурав дахь удаа А түүний өмнөөс шалгалт өгч тэнцүүлсэн байна.
Тэд улмаар үгсэн тохирч Б нь жолооны үнэмлэх дээр наах өөрийнхөө зургийн оронд, А -гийн зургийг өгч наалгасан ба А нь энэхүү жолооны үнэмлэхийг хууль бус гадаадын иргэдэд хийх шалгалтанд үзүүлж байсан ажээ.
Эдүгээ хууль бусаар амьдарч байсан Монгол залуу А-г эх оронд нь албадан буцаахаар Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн бол Б-гийн жолооны үнэмлэхийг хүчингүйд тооцохоор болжээ.
Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн автомашин жолоодох жолооны үнэмлэхэд шалгалт хийж эхэлсэн ба энэхүү ажлын хүрээнд жолооны үнэмлэх авсан иргэдийн шалгалт өгсөн байдал боон үнэмлэх дээрх зураг өөрийнх нь мөн эсэхийг нарийвчлан шалгаж байгаа юм байна.