2021-02-03 14:161min00

Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Буянт-Ухаад газардана

Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd-2-1-1

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10.40 цагт хөөрсөн юм. Улмаар уг нислэг орой 19.00 цагт эргэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.

Энэ сард мөн дараах чиглэлд тусгай нислэг үйлдэх аж.

  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар

Дээрх дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй