ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн_мэдээг хүргэж байна. (2021.02.03-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1518 дуудлага ирснээс 683 нь яаралтай тусламж, 782 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2715 хүн мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 152 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 226 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Эрүүл мэндийн яам