ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаатай холбоотой эргэлзээтэй мэдээллийн дагуу шалгалт хийсэн бөгөөд шалгалүтын үр дүнгээ танилцууллаа.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “2020 оны 01 сарын 13-ны өдөр хамтарсан ажлын хэсэг гаргаж, НӨАТ-ын сугалааны үйл явцад хяналт шалгалт хийсэн. “НӨАТ-ын IT-ын ажилтан 36 удаагийн үйлдвээр их хэмжээний мөнгө хожсон” гэсэн мэдээлэл сошиал орчинд 2018 онд цацагдсан учраас шалгалтыг хийх болсон. Энэ мэдээлэлд бид цэг тавих ёстой. Хэрвээ мэдээлэл үнэн бол шалгуулах ёстой. Харин худлаа бол энэ төөрөгдлийг арилгах ёстой гэж үзсэн.
Шалгалтад хамрагдсан байгууллагуудад хүргэх албан шаардлага, цаашид авч хэрэгжүүлэх ёстой ажил байгаа” хэмээв.
ШӨХТГ “Сугалааны бөмбөлгийг гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсон. Үүний хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна. Мөн өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 иргэдээс зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөгийн хонжвор хожсон байна. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлын шаардлагатай өөрчлөлт оруулах хэрэгтэй учраас НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ” гэв.
Мөн ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.
Н.Батаа