Төрийн бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан байх тогтолцоог бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

Гэтэл өнөөдөр төрийн байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэх уялдаа холбоо байхгүй, төрийн үйлчилгээ эзэндээ хүрэхгүй, эдийн засгийн салбарын түүвэр судалгаагүй учраас хөрөнгө мөнгө, хүн хүчний зардал ихтэй, өрх, ахуйн нэгжийн нарийвчилсан судалгаагүй зэрэг асуудлууд тулгарч байна.

Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 33,8 хувь нь машинтай, 4,4 хувь нь малтай зэрэг судалгаа гарсан нь тусламж эзэндээ хүрч чадахгүй байгаагийн нотолгоо юм.

Мөн банкны зээлийн мэдээлэл уялдаа холбоогүй учраас зээлийн эргэн төлөлт удаашралтай, албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тоо ч тодорхой бус зэрэг олон асуудлыг тоочиж болохоор байна.

Энэхүү цар тахлын үед нийт дүнгээрээ иргэдийн орлого буураагүй боловч иргэдийн 27 хувь нь ямар ч орлогогүй болсон тооцоо гарсан. Энэ нь албан бус хөдөлмөр эрхэлж буй иргэдтэй холбоотой.

Уламжлалт батлагдсан загвар, маягтаар шат шатнаас мэдээлэл цуглуулж, статистик тоо гаргадаг аргыг халах цаг болжээ.

Тиймээс Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэдээлэл, харилцаа, холбоо,технологийн газар болон Монгол банкны удирдлагууд оролцсон цахим уулзалтыг зохион байгууллаа.

Төрийн мэдээллийн нэгдсэн суурь санг буй болгохын тулд холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсэг байгуулж, ирэх хаврын чуулган эхлэхээс өмнө ажиллаж эхлэхийг даалгалаа.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн