Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2,659,888,625.20 төгрөгийн арилжаа хийжээ. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 50 компанийн 5 сая ширхэг хувьцааг 2,603,950,012.46 төгрөгөөр арилжсан  байна.

“Лэнд МН ББСБ” ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 205.204 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-нийг хүртлэх хугацаанд нийт 33 сая энгийн хувьцааг худалдан авчээ.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 330 ширхэг компанийн бондыг нийт 33.2 сая төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133.753 ширхэг нэгж эрхийг нийт 14,640,612.74 төгрөгөөр арилжаалсан байна.

Өнгөрсөн 7 хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг нийт 8 сая төгрөгөөр арилжив. 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,004,364,822,754 төгрөг болсон бол  ТОП-20 индекс  21,530.23 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.01 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монголын Хөрөнгийн бирж

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн