Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 238 700 төгрөг, Хангайн бүсэд 213 800 төгрөг, Баруун бүсэд 212 600 төгрөг, Зүүн бүсэд 210 300 төгрөг, Төвийн бүсэд 207 400 төгрөг болсон байна.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.
Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.