Сүүлийн 24 цагт нийт 5433 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс шинээр 35 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

-Шинээр бүртгэгдсэн халдварын ихэнх нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Ойрын хавьтлуудын шинжилгээг хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн тул тус иргэний хавьтлуудаас шинжилгээ авахад найман иргэнээс халдвар илэрсэн байна. Ингээд Улаанбаатар хотод идэвхтэй байгаа голомтууд дээр шинэ голомт нэмэгдэж байна.

-Өчигдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн уурхайд ажиллахаар явсан нэг иргэнээс халдвар илэрсэн. Тус иргэнийг Улаанбаатарт авчирч, эмчилнэ. Сэлэнгэд халдвар гарсан гэж үзэхгүй.

Улаанбаатар хотод

  • БЗД-ийн 8 дугаар хороо
  • Х апартментийн голомт
  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Гутлын цех
  • Микс пиццатай холбоотой голомт
  • Наркологийн эмнэлэг
  • Монос эмийн сан
  • Хүүхдийн асрамжийн газруудын голомтууд маш идэвхтэй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн