Үл таних этгээдүүд Мьянмарын удирдагч, төрийн зөвлөх Аун Сан Су Чи, мөн тус улсын Ерөнхийлөгч Вин Мьина нарыг саатуулсан тухай эрх баригч Мио Ньюнтын намын төлөөлөгч мэдэгджээ. Энэ хэрэг өнөө өглөө эрт гарсан байна.
“Тэд яаран хөдлөөгүй гэдгийг ард түмэндээ хэлье. Тэд яг л хуулийн дагуу хөдөлсөн” хэмээн намын төлөөлөгч мэдэгдээд, өөрийг нь ч мөн саатуулна гэж бодож байгаа гэжээ.
Баасан гарагт хэд хэдэн хэвлэлээр Мьянмарт төрийн эргэлт гарч болзошгүй талаар мэдээлсэн билээ. Учир нь тус улсын зэвсэгт хүчин, Засгийн газар хооронд арваннэгдүгээр сарын 8-нд болсон бүх нийтийн сонгууль хуулийн хувьд хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргаан дэгдээж эхэлсэн байна.