Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.
Энэ үеэр Эрдэмтдийн баг ирэх бямба гарагаас хоёр долоо хоногийн турш хөл хорио тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаагаа танилцууллаа.
Тодруулбал хоёрдугаар сарын 6-наас хоёрдугаар сарын 21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох санал бэлтгэсэн байна. Хоёрт, ажлын тав хоног, амралтын дөрвөн хоног өдөр буюу үндсэндээ нийт 9 хоногийн хөл хорионы сратегийг хэрэгжүүлэхээр тооцсон байна.
Энэ нь халдварын тархалтын хумих, хянах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн нэмэгдэхээр дэгдэлт улам нэмэгдэх магадлалтай гэж үзжээ.
Хэрвээ бид хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3000 давж, Улаанбаатарын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Энэ үед зөвхөн хүнд өвчтөнийг л эмнэлэгт эмчлэх, хөнгөн өвчтөнүүдийг гэрт эмчлэх олон улсуудын хэрэглэж байгаа арга руу орно. Энэ нөхцөлд хүн амын хоёр хувь нас барах эрсдэлтэй гэж МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих хэллээ.
Л.Баяр