“Atlasglobal” агаарын тээврийн онгоц цахилгаанд цохиулжээ

Стамбулаас Тбилиси рүү нисч явсан “Atlasglobal” агаарын тээврийн компанийн онгоц цахилгаанд цохиулжээ. Энэ тухай онгоцонд сууж явсан зорчигчид мэдүүлсэн байна. Нэг зорчигч нь “Хөөрснөөс хойш 15-20 минутын дараа хурц гэрэл гарч, онгоц цахилгаанд цохиулсан.
Үүний дараа онгоцны удирдлагад асуудал үүсч, нисгэгч буцаад буух шийдвэр гаргасан” хэмээжээ. Энэ явдлаас болж гэмтэж бэртсэн хүн байхгүй ч онгоц бүхэлдээ гэмтсэн байна.