Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Ковид”-оос төрсөн тэрбумтнууд – updown.mn

“Ковид”-оос төрсөн тэрбумтнууд

Цар тахлын улмаас ихэнх бизнесүүд хүндрэлд орж, ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа ч ашиг орлого нь хэд дахин нэмэгдсэн нь ч цөөнгүй байна.

2019 онд Tesla, Apple, Netflix зэрэг компаниуд борлуулалт ашиг орлогоороо тэргүүлж байсан бол 2020 онд маск, 00 цаас, гар ариутгагч, резинэн бээлий, хамгаалалтын хэрэгсэл шилдэг бүтээгдэхүүнээр тодорч, ашиг орлогоороо тэргүүлж, тэдгээрийг үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд, хувьцаа эзэмшигчдийн нэрс тэрбумтаны жагсаалтанд шинээр бичигдэх болжээ.

Та бүхэнд цар тахлын үед шинээр тэрбумтан болсон бизнесменүүдийн жагсаалтыг танилцуулж байна.

1.Eric Yuan: Хөл хорионы үеэр дэлхийн өнцөг булан бүрт байгууллагууд онлайн хурал хийж, ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд Zoom аппликейшний ач гавьяа ихээхэн байсан билээ. Zoom Video Communications үүсгэн байгуулагч Eric Yuan өмнө нь аль хэдийн тэрбумтан болсон байсан ч түүний хөрөнгө одоогийнхоос тав дахин бага буюу 6.6 тэрбум доллар байсан бол 2020 оны 9-р сарын байдлаар 22 тэрбум доллар болон өсжээ.

2.Ugur Sahin болон түүний гэргий Ozlem Tureci- BioNTech : Герман Туркийн эрдэмтэн хосууд Pfizer-тэй хамтарсан гэрээ байгуулан үр дүнтэй коронавирусын эсрэг вакцин бүтээж, анхны биотехнологийн компанийн борлуулалтаас тэрбумтан болсон байна.

3.John Foley-Peloton: Гэрийн дасгалын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг. Спиннингийн ангийн оронд унтлагын өрөөний ухаалаг дугуй хүч түрэн орж ирснээр спортын технологийн компанийн үнэлгээг гурав дахин өсгөж 26 тэрбум долларт хүргэж, улмаар Foley есдүгээр сард тэрбумтан болсон юм.

4. Joe Wicks- The Body Coach: Joe Wicks эхний хөл хорионы үеэр долоо хоногийн дотор Британийн биеийн тамирын багш болж, өглөө бүр 09:00 цагт бүх гэр бүлүүдэд зориулан чийрэгжүүлэх дасгал шууд дамжуулан зааж байв. Түүний YouTube суваг эхний хоёр хоногт 5 сая гаруй үзэлттэй болжээ. Тэрээр цуглуулсан бүх мөнгөө буюу 600,000 фунт стирлингийг цар тахлын эсрэг тэмцэхэд хандивлахаа мэдэгдэв.

5. Stéphane Bancel- Moderna: Америкийн эмийн томоохон компани 4-р сард Ковид-19 эсрэг вакцины туршилтынхаа 2-р үе шатанд орсон тухай мэдэгдэхэд Франц гүйцэтгэх захирлын 9 хувийн хувьцаа түүнийг нэг шөнийн дотор тэрбумтан болгосон. Түүний хамтран ажиллагсад ч сайн ажилласан. Санхүү хариуцсан захирал Lorence Kim, эмнэлгийн ерөнхий эмч Tal Zaks хувьцаагаа 3 сая доллар болон 1.5 сая доллараар тус тус худалдаж авсан даруйдаа 19,8 сая, 9,77 сая доллараар худалдав.

6. Staney Thai- Supermax: Маск, гар ариутгагч 2020 оны супер борлуулалттай бүтээгдэхүүн болох зуур, резинэн бээлий чимээгүйхнээр маш их хэмжээний ашиг орлого олжээ.Малайз улс дэлхийн латекс бээлийний хэрэглээний гуравны хоёрыг үйлдвэрлэдэг бөгөөд үүний үр дүнд тус улс хоёр шинэ тэрбумтантай болжээ.Хамгийн том ялагч нь Supermax-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стэнли Тай бөгөөд тэрээр1987 онд эхнэрийн хамтаар бизнесээ эхлүүлж байжээ. Тэрээр зургадугаар сард тэрбумтан болжээ.

7. Jeff Bezos- Amazon: Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрээр энэ жил дахин хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлжээ. Манай гараг дээрх дэлгүүрүүд хөл хорионы үеэр хаагдсанаар онлайн худалдааны ашиг орлого эрс өсч, түүний хөрөнгө зургаан сарын дотор 74 тэрбум доллараар өсжээ.

8. Daniel Springer – DocuSign: Бид оффисоосоо явснаас хойш бүх гэрээ хэлцэлд дижитал гарын үсэг өргөн ашиглагдах болсон. Гүйцэтгэх захирал Springer-ын компани дахь хувьцааны үнэ 2-р сараас 9-р сарын хугацаанд 2 дахин нэмэгдэж, 345 сая ам доллар болсон байна.

9. Rachel болон Andrew Montague – Clear Water Hygiene: Зарим хүмүүс боломжийг олж харахдаа үнэхээр сайн байдаг.Өнгөрсөн гуравдугаар сард Эдинбургийн энэ хосууд үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэх бизнесээ хойш тавьж, Абердинширийн нэрийн үйлдвэрт гар аргаар ариутгагч эм үйлдвэрлэж эхэлжээ. Зургаадугаар сарын сүүлчээр Post Office, O2, BP, Aldi нартай 30 сая фунт стерлингийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ.

10. Michael Saiger – Miansai Jewellery: Аравдугаар сарын сүүлээр Засгийн газар Хувийн хамгаалалтын тоног төхөөрөмж худалдан авах талаар хачирхалтай мэдээллүүд гарч эхэлсэн. Миамигийн багахан хүрээнд танигдсан үнэт эдлэлийн дизайнер Үндэсний эрүүл мэндийн газрыг хамгаалах хэрэгслээр хангах 148 фунт стерлингийн үнэ бүхий гэрээ байгуулжээ.

11. Adriene Mishler – Yoga With Adriene: Дэлхийн хамгийн дуртай YouTube иог суваг хөл хорионоос өмнө сурталчилгаанаас сард дунджаар 10,000 фунт стерлинг олдог байв. Зочны өрөөний доошоо харсан нохой нэртэй иогийн дасгал нь өдөр тутмын хэвшил болж, гурван сарын хугацаанд 60,000 гаруй фунт стерлинг олов.

12. Li Xiting- Shenzhen Mindray: Сингапурын хоёр дахь баян хүн энэ жил маш зөв алхам хийсэн байв. Түүний асар том эмнэлгийн хангамжийн фирм винтелатор үйлдвэрлэсэн нь энэ оны эхний гурван сард сар бүр нэг тэрбум долларын орлого оруулж, түүний хөрөнгийг 19 тэрбум долларт хүргэсэн байнa.

Н.Нармандах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн