Боловсролын салбарын санхүүжилтийг тогтолцоогоор нь харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13,9 их наядыг баталж өгсөн. үүнээс боловсролын албарт 1,7 их наяд төгрөг өгч байгаа. Энэ тоог харахад дэлхийн дундаж үзүүлэлтээс дээгүүр харагдаж байгаа боловч 1 хүүхдэд оногдож байгаа зардал 517,000 төгрөг. Энэ бол дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт болоод явчихаж байгаа юм.
Ерөөсөө боловсролын салбарт ирдэг 1,7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа явчихдаг. Уг нь энэ мөнгө урсгал зардалд биш сургалтын хөтөлбөрт, багш нарын цалин, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулах ёстой зардал гэж ойлгодог.
Миний зүгээс хамгийн түрүүнд барьж авах асуудлын нэг нь боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан нэг тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч ажиллана. Боловсролд тусгасан мөнгө бол хүүхэддээ л очих ёстой, мөнгө бол багш нарт очих ёстой. Өнөөдөр ийм бага үнэлгээтэй цалинтай, нийгмийн хамгаалал нь хангагдаагүй багш нараас ямар ажлын бүтээмж, үр дүн нэхэх вэ. тогтолцоогоор нь харж өөрчлөх шаардлага байна гэж харж байгаа.