Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шалгалтын нислэг үйлдлээ

Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Нислэгийн журам боловсруулалтын албаны нислэгийн баг Хөшигийн хөндийд шинээр ашиглалтанд орсон олон улсын нисэх буудалд шалгалтын нислэг хийлээ.
Нислэгийн баг “Геосан” ХХК-ны Cessna Caravan 208B агаарын хөлгөөр13 цаг 59 минутын нслэгийн блок цагт багтаан шалгажээ. Энэ үеэр тус нисэх буудалд шинээр суурилуулсан VRB-53D загварын “Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч” , LDB-103 загварын “Зай хэмжигч төхөөрөмж” станцуудын тоног төхөөрөмжийг хүлээн авсан байна.