Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын БОЛОВСРОЛ, НАМТАР
.
Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан
БОЛОВСРОЛ:
1991 онд Эрдмийн оргил дунд сургууль
1996 онд АНУ, Калифорни муж, Пресно хотын институт
2000 онд АНУ, Соут Вест их сургууль, эрх зүйч, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төв, ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын ажилтан, атташе
2004-2007 онд АНУ, “American Trade and Development” ХХК, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер
2007-2010 онд “Оюуны ундраа” ХХК, гүйцэтгэх захирал
2010-2017 онд “Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч
2016-2017 онд Нийслэлийн төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга
2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Ц.Нямдорж
БОЛОВСРОЛ:
1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан
БОЛОВСРОЛ:
1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
2009 онд АНУ, Индианагийн их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Б.БАТЦЭЦЭГ
БОЛОВСРОЛ:
МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль,
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
,
Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байна
Батлан хамгаалахын сайдад улиран сонгогдож буй Г.САЙХАНБАЯР
БОЛОВСРОЛ
1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль
1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт
2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль
2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч
1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга
2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дарга
2020 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Б.МӨНХБААТАР
БОЛОВСРОЛ
1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
1996 онд Техникийн их сургууль
2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет
2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан
2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга
2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд
2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайд
2020 оноос Барилга, хот байгуулалтын сайд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нэр дэвшигч А.АРИУНЗАЯА
БОЛОВСРОЛ
1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль
1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль,
1999 онд ХБНГУ-ын Халле коллеж
2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль
2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан
2016-2020 онд хүртэл Үндэсний Статистикийн хорооны дарга
2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.
Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Л.ХАЛТАР
БОЛОВСРОЛ
1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль
1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль
1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч
1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч
1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш
1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга
1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал
2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга
2018-2020 онд хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд
2020 оноос Зам, тээврийн хөгжлийн сайд
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Н.ТАВИНБЭХ
БОЛОВСРОЛ
1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль
1994 онд Техникийн их сургууль
2005 онд Удирдлагын академи
2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер
2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер
2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал
2015-2017 онд Багануур хотын захирагч
2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал
2020 оноос Эрчим хүчний сайд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
БОЛОВСРОЛ
1985 онд 75 дугаар сургууль
1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр
2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга
2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал
2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер
2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга
2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал
2020 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч В.ЭНХБОЛД
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга В.Энхболд Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болоод байна. 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 17 жил ажиллаж буй. 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос өнөөдрийг хүртэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.ЭНХ-АМГАЛАН
БОЛОВСРОЛ:
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч З.МЭНДСАЙХАН
1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль
2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль
2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал
2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал
2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал
2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал
2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга
2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга
2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
2020 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Хууль зүйн сайдад нэр дэвшигч Х.НЯМБААТАР
БОЛОВСРОЛ
1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургуулийг
2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайд
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.УРТНАСАН
БОЛОВСРОЛ:
1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүй
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал,
2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирал
Соёлын сайдад нэр дэвшигч Ч.НОМИН
БОЛОВСРОЛ
Нийслэлийн 45 дугаар дунд сургууль
Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал
2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер
2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.