АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг Фулбрайт тэтгэлгийн 2022-2023 оны хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлэг нь Монголоос судлаач, мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах мөн судалгаа хийх боломжийг олгодог. АНУ-ын Фулбрайт хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог юм. Өргөдлийг 2021 оны гуравдугаар сарын 22-ны даваа гарагийн өглөөний 08:30 минутаас өмнө илгээх шаардлагатай.
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
-Монгол Улсад амьдарч буй Монгол Улсын иргэн байх;
-Их, дээд сургууль төгссөн байх ( Бакалаврын диплом болон эсвэл түүнтэй дүйцэхүйц );
-Хамгийн багадаа 1.5 жилийн бүтэн цагаар ажилласан туршлагатай байх;
– Англи хэлний шалгалтын оноо хүчинтэй байх
Дараах чиглэлээр суралцах гэж буй хүсэлт гаргагч хамгийн багадаа TOEFL IBT 90, TOEFL PBT / ITP 575, эсвэл IELTS 7.00 оноотой байх шаардлагатай. Үүнд: Урлагийн удирдлага / Түүх, Биологи, Бизнес / Эдийн засаг / Санхүү, Инженер, Англи хэл / TESOL, Жендэр ба эмэгтэйчүүдийн судалгаа, Түүх, Олон улсын хөгжил, Олон улсын харилцаа, IТ / Харилцаа холбоо, Сэтгүүл зүй, Хууль, Хэл шинжлэл, Менежмэнт, Сэтгэл судлал, Олон нийттэй харилцах удирдлага / Олон нийтийн бодлого, Улс төрийн шинжлэх ухаан, Театр / Жүжиг / Бүтээлч зохиол, Хот / бүсийн төлөвлөлт, Мал эмнэлгийн эм
Дээр дурьдсанаас бусад чиглэлээр суралцах гэж буй хүсэлт гаргагч хамгийн багадаа TOEFL IBT 80, TOEFL PBT / IPT 550, эсвэл IELTS 6.5 оноотой байх шаардлагатай юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хөтөлбөртэй холбоотой асууж тодруулах зүйл байвал exchange@usembassy.mn имейл хаягаар холбогдоно уу.
Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам