МХБ: 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 ХК-ийн хувьцааны ханш буурчээ

2021-01-29 10:091min0
unnamed

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 687,773,662.45 төгрөгийн үнийн дүн бүхий 761,686 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Тандэм инвэст” ХК (VIK +11.76%) болон “Шивээ овоо” ХК (SHV +8.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Баянгол зочид буудал” ХК (BNG -8.99%) болон “Оллоо” ХК (OLL -8.68%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 48,042 ширхэг нэгж эрхийг нийт 5,232,583 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.66 хувиар буурч, 21353.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,959,185,382.26 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй