Гэрийн тусгаарлалтын дүрэм зөрчсөн иргэнийг хамт байсан 3 хүний хамт нэгдүгээр сарын 28-ны 07:30 цагт илрүүлсэн байна.

Тухайн иргэн гэрийн тусгаарлалтыг зөрчин хүмүүстэй уулзаж гадуур хамт явсан байна. Болсон үйл явдалтай ххолбогдуулан тус аймгийн цагдаагийн газраас тэдний байгаа газрыг илрүүлэн саатуулж, тусгаарлах байранд хүлээлгэн өгсөн байна.

Өндөр эрсдэлтэй энэ цаг үед орон нутагтаа ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж, иргэний үүргээ биелүүлэн өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ цар тахлаас хамгаалан, хариуцлагатай байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна гэж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар мэдээллээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн