Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Коронавируст халдвар иргэдийн дунд тархах эрсдэл маш өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа санууллаа.

Тэрбээр хэлэхдээ  “Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо өсөж байна. Яг өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тоо 1,119 болсон бол хоёр дахь хавьтал 7,400 гаруй болсон байна. Энэ нь халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг харуулж байна.

Сүүлийн үед халдварын тохиолдол эх уурхайгүй эсвэл санамсаргүй хийлгэсэн хүмүүсийн шинжилгээнээс илэрч байгаа.

Иймд хүн бүр хаанаас ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй гэдгээ ойлгож амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг анхааруулж байна.

Ялангуяа аймгууд өндөр сонор сэрэмжтэй байж, Улаанбаатар хотоос очиж байгаа хүмүүст давхар хяналт тавин, шинжилгээ хийлгэсэн сар өдрийг хөөж, халдвартай иргэнийг нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарах шаардлагатай” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн