УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ах нарын авлигын асуудлаар хол байя гэсэн ч үг хэлэхгүй бол болохгүй нь. Монгол Улс авлигадаа ялагдсан.
АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажиллаж болчихсон шүү дээ.
С.Ганбаатар гишүүнийг гадаа хүйтэнд өлсөж, ядарч байгаад эмзэглэж байна. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг хүндрэлтэй үед Оюутолгойг хөндөж болохгүй гэдэг байр суурьтай байдаг.
Засгийн газар нэхэмжлэлээ татаж авсан бол асуудал байна гэж үзнэ. Харин асуудал шийдэгдээгүй байхад Засгийн газрыг төлөөлөх боломжгүй нэхэмжлэл гаргаад түүнийгээ татаж авсан бол зарчмын хувьд буруу.