Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн тул орон нутгийн Онцгой комиссоос тодорхой арга хэмжээ аваад байна.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: Халдвар авсан иргэн сүүлийн долоон хоногийн хугацааны гурван хоногт нь л Дархан-Уул аймагт байсан. Тус иргэн гурван хоногийн хугацаанд зөвхөн фитнессээр үйлчлүүлж, таксигаар зорчсон асуудал байна. Явсан маршрут бүрийг тогтоож, хавьтагч нарыг олж тусгаарлах арга хэмжээг аваад байна.
Тухайн иргэн уртын тээвэр хийдэг учир гэртээ ирж амраад фитнесстээ явсан байгаа юм. Энэ иргэний хавьтал нь бусад тохиолдлыг бодвол бага байгаа. Хамгийн өндөр гараад байгаа тохиолдол нь фитнесстэй холбоотой хавьтал байна. Тэгэхээр энэ батлагдсан тохиолдолтой холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос барьж байгаа бодлого чиглэл нь Дарханчуудынхаа бизнесийн үйл ажилагаа, хэвийн амьдралын горимыг алдагдуулахгүй хэмжээнд явах зорилготой байна.
Ийм учраас өнөөдрийн Онцгой Комиссын хурлаар тодорхой хэсэгчилсэн шийдвэрүүд гаргаагүй. Эцсийн байдлаар бүх шинжилгээний хариу гарч, тухайн иргэнтэй холбоотой маршрут, мөн хавьтлууд бүрэн тогтоогдтол ямарваа нэгэн байдлаар хэсэгчилж хязгаарлах шийдвэр гаргахгүй байх тал дээр аймгийн Онцгой Комиссын гишүүд 100 хувь санал нийлсэн” гэлээ.
Л.Баяр