Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг ариутгал халдваргүйтлээ бүрэн хийж, 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэхэд бэлэн боллоо гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 16-нд тус эмнэлэгт “COVID-19”-ийн хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын турш голомтыг хумих ажлыг тус эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран гүйцэтгэсэн байна.
Л.Баяр