МУЗН он гарсаар зудын нэн өндөр эрсдэлтэй аймгийн 2000 өрхөд тусламж үзүүлээд байна

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12-р сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан 6 аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж 1 сарын 11-ний өдөр орон нутаг руу хөдөлсөн.
Энэ хөтөлбөрийн 2 дахь ээлжийн хүмүүнлэгийн тусламж 2020 оны 1 сарын 27-ны өдөр нийслэлээс орон нутаг руу хөдөллөө.
Тодруулбал, Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд тусламж хүмүүнлэгийн тусламж хүрэх юм. Тусламжийн хүрээнд 1 өрхөд 240’000 төгрөг, 127’750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгох юм.
Малын эрдэс тэжээлийн 1 өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны 1 дүгээр сард нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.
Б.Эрдэнэ