-Түүний талынхан Францын парламентын олонхийн суудлыг авчээ-
Францад парламентын сонгуулийн хоёрдугаар шат шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макроны намынхны ялалтаар өндөрлөлөө. Урьдчилсан мэдээллээр Макроны “Урагшаа, Бүгд найрамдах улс!”хөдөлгөөн Үндэсний хуралдааны 577 суудлын 315-ыг авчээ. Ийнхүү Францын сонгогчид тус улсад шаардлагатай шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Гэсэн хэдий ч ирэх таван жил Макроны хувьд тийм ч амар биш байх бололтой.
“Франц улс эргэн ирж байна”. Энэ үгийг тус улсын Ерөнхий сайд Эдуард Филипп энэ сарын 11-нд болсон парламентын сонгуулийн нэгдүгээр шатны үр дүнг танилцуулахдаа хэлж байлаа. Үнэхээр ч сонгуулийн эцсийн үр дүн түүний хэлснийг баталж орхилоо.
Ерөнхийлөгчийг дэмжигч “Урагшаа, Бүгд найрамдах улс!” нам парламентын доод танхимд үнэмлэхүй олонхийн саналыг авчээ. Хуучны намуудын аль нэгэнтэй эвсэх магадлал ч ард хоцорлоо. Ерөнхийлөгч болон түүний сайд нар өдгөө өөртөө итгэлтэй байх бүрэн боломжтой болов. Засаглалын хуваах, шинэчлэлийн хөтөлбөрийг өөрчлөх, албан тушаал авсан нэгнийг унагах ч шаардлагагүй боллоо.
Инйхүү Макроны нам парламентын сонгуульд ялалт байгуулж, жинхэнэ сенсааци тарьж эхэлжээ. Учир нь ердөө сарын өмнө хэн ч түүнийг ялна гэдэгт итгэхгүй байсан юм. Харин шүүмжлэгчид ямар нэгэн бат бэх суурьгүй, үндэсний болон бүс нутгийн түвшин дэх улс төрийн амьдрал мэдэхгүй залуу хөдөлгөөнийхөнзөвхөн өөрийнхөө удирдагч, түүний имижийг түшиж л ажиллах гэж байна гэжээ.
Макроны хуввьд Елисейн ордонд орсны дараа ч тодорхойгүй олон асуудал үлдсэн юм. Зарим шинжээч түүнийг парламентын олонх болох барууны төвийнхөнтэй хэлэлцээ хийхэд хүнд тусна гэж байлаа. Улс төрийн янз бүрийн хүчний шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтдаа “оршин тогтноно” гэдэг хүнд гэж үзэж байв. Макроны хувьд ийм хувилбар нь тун амаргүй хэрэг юм.
Гэсэн ч Ерөнхийлөгч өөдрөг хэвээр байлаа. Энэ нь ч зөв байж, залуу Ерөнхийлөгч, Францын улс төрд ихэвчлэн цоо шинэ хүнээс бүрдсэн багийнхан нь хуучин бурхинуудыг ялагдал авч иржээ. Социалистууд, барууны төвийнхөн гишүүдийн суудлаа алдаад зогсохгүй аливаа өөрчлөлт хийх боломж нь хумигдаж байна. Ингээд сонгуулийн хоёрдугаар шатанд ердөө л жилийн өмнө гудамжныхан гэгдэж байсан хүмүүс нэг завинд суухаар боллоо. Ингээд тэдний ойрын таван жилийн хувь заяа бол ямар нэгэн нөлөөлөлгүйгээр аижллах болжээ.
Энэ нь Францад сайн уу, эсвэл муу юу? Мэдээж зарим талаараа сайн хэрэг. “Хамтдаа оршин тогтносон” бол тус улсын улс төрийн үйл явц удаашрах байлаа. “Урагшаа, Бүгд найрамдах нам!”хөдөлгөөн ялснаар Засгийн газар эмзэг хэрнээ шаардлагатай шинэчлэлүүдийг эхлэх боломж бүрдэнэ. Нэн тэргүүнд хөдөлмөрийн шинэчлэл багтаж буй юм. Ажилтан, ажилд хөлслөгч хоёрын хоорондын харилцааг дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн Филиппийн танхим Францын мэргэжлийн хүчирхэг холбоодтой тулгарахаас өөр аргагүй болсон. Тэгвэл одоо тэд парламентад найдвартай ар талтай болж буй юм.
Гэхдээ болгоомжлох шаардлагатай хоёр хүчин зүйл бий болжээ. Парламентын сонгуулиар Францын улс төрд хагарал үүсчээ. Учир нь Макрон болон түүний хөдөлгөөн эсрэг бараг бүгд тэмцэж байгаа юм. Сөрөг хүчний зүгээс үр дүнтэй шүүмжлэл өрнүүлэх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ энэ тохиолдолд үр дүнтэй шүүмжлэл төдий л үүсэхгүй болов уу. Макрончуудыг бараг бүх улс төрийн хүчин унагахыг хичээх болно. Тэдний хийсэн ямар ч алхмыг дэвэргэж, үндэстний хэмжээний томоохон сүйрэл болгоно зарлана.
Үүнээс гадна сонгуулийн хоёрдугаар шатны ирц нэгдүгээр шатныхаасаа эрс бага байсан гэж байгаа. Учир нь сонгуульд сонголт хийх эрхтэй иргэдийн талаас илүү хувь нь ирээгүй юм. Энэ нь францчууд хуучин намд ч, улс төрийн амьдралыг бүхэлд нь шинэчилнэ гэж буй шинэ намд ч нэг их итгэхгүй байгаа гэсэн үг аж.